2026 ОНЫ 06 САРЫН 03, ЛХАГВА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

📣 ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2025

📌 “Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2026 оны 05-р сарын 22,23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө🇲🇳 🎓 Хөтөлбөрт улс орон даяарх 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 126 сурагч сонгон шалгарсан юм. Уг хөтөлбөрт Баянгол дүүргээс: - НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Анар - НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ангараг - НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намуундарь - НЕБ-ын 93-р сургуулийн 11-р ангийн сурагч Н.Жаргалан - НЕБ-ын Оюуны тулга сургуулийн 12-р ангийн Х.Нандинхишиг - НЕБ-ын ЭӨС-сургуулийн 11-р ангийн Т.Цэндхорол нар амжилттай оролцлоо

Дэлгэрэнгүй »
• Онцлох

✨ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН БИЕ БЯЛДАР, НИЙГЭМШЛИЙГ ДЭМЖИХ СПОРТ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🏟️ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, нийгэмшүүлэх, спортоор дамжуулан тэдэнд урам зориг өгөх зорилготой спорт наадам зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон тусгай хэрэгцээт боловсрол олгодог 🏫 70 дугаар сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бие махбод болон танин мэдэхүйн өвөрмөц онцлогоос шалтгаалан орон зайн баримжаа алдагдах, орчиндоо дасан зохицох чадвар сулрах, анхаарал төвлөрөлт сарних зэрэг бэрхшээлүүд нийтлэг ажиглагддаг тул энэхүү 💫 наадам нь зөвхөн тэмцээн уралдаан гэхээсээ илүү сэргээн засах, сэтгэл зүйн өндөр ач холбогдолтой ажил болж юм. Спорт наадмыг хүүхдүүдийн хөдөлгөөний дутагдлыг нөхөх, зай ба хүчийг хэмжиж сургах, мэдрэмжийг сайжруулахад чиглэсэн ⛳️ спортын зургаан үндсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд тамирчин хүүхдүүд өөрсдийн хариу үйлдлийн хурд, анхаарал төвлөрөлт, тэвчээр хатуужлаа сорин өрсөлдөв. Тэмцээний явцад хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ баг болон хамтран ажилласнаар тусгаарлагдмал байдлаа даван туулж, нийгэмших, өөртөө итгэх итгэлээ сэргээх бодит боломж бүрдсэн юм. Тэмцээн тус бүрд авьяас чадвар, хурд хүчээрээ тэргүүлж, эхний гурван байр 🏅 эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулав

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 101 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоог байгуулж эхэлсэн үед боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хүмүүжилд онцгой анхаарал хандуулж байв. Энэ үед хүүхдүүдийг эх оронч, боловсролтой, хөдөлмөрч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тусгай байгууллага байгуулах шаардлага гарчээ. Иймээс 1925 оны 5 сарын 8-нд анхны хүүхдийн байгууллага болох “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулагдсан байна. Энэ байгууллага нь тухайн үеийн хүүхэд багачуудыг: * бичиг үсэг сурах, * эв нэгдэлтэй байх, * хөдөлмөрт дуртай болох, * эх орноо хайрлах, * сахилга баттай хүмүүжихэд чиглүүлдэг байжээ. Энэ өдрийг Монголын хүүхдийн байгууллагын үүсэл хөгжлийн эхлэл хэмээн үздэг бөгөөд жил бүр хүүхэд, өсвөр үеийн байгууллагууд түүхээ дурсаж, олон арга хэмжээ зохион байгуулдаг. “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нь дараа нь: * Пионерын байгууллага, * Монголын Хүүхдийн байгууллага, * өнөөгийн хүүхэд, залуучуудын хөдөлгөөнүүд болон өргөжин хөгжсөн түүхтэй. Өнөөдөр энэхүү түүхт өдрийг тохиолдуулан хүндэтгэл, дурсгал, талархлын илэрхийлэл болгон цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд, багачууд билээ. Хүүхэд бүр аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн та бүхэндээ Монгол улсад хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 101 жилийн түүхт ойн өдрийн мэндийн хүргэе💐

Дэлгэрэнгүй »
• Онцлох

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦЛОХ ГЭР БҮЛИЙН МАТЕРИАЛЫГ ХОРОО БҮР ДЭЭР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

👨‍👩‍👧‍👦 Олон улсын гэр бүлийн өдрийг угтан гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг таниулах үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлж, хүмүүжүүлж байгаа гэр бүлийг онцолж шалгаруулж алдаршуулах зорилгоор Баянгол дүүргийн “ОНЦЛОХ ГЭР БҮЛ”-ийн материалыг хүлээн авч байна. 📩 📍 Нэгдүгээр шат: Хороод бүр дотоод ажлын хэсэг байгуулж: 📋 Шалгаруулалтын төрөл, үзүүлэлтийн дагуу шалгуур хангасан гэр бүлүүдийг сонгон шалгаруулж 2026 оны 05 дугаар сарын 12-ны дотор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст материалыг ирүүлнэ. 📍 Хоёрдугаар шат: Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн ажлын хэсэг: 📅 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 🗂 Хороодоос ирүүлсэн материалд үндэслэн шалгаруулалт явуулж 🏆 Төрөл тус бүрд шилдэг гэр бүлүүдийг тодруулан, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулна. 📎 Бүрдүүлэх материал: 📝 Гэр бүлийн гишүүдийн амжилтын танилцуулга 📄 Амжилтыг нотлох баримт бичиг, гэрчилгээ, шагналын хуулбар

Дэлгэрэнгүй »

Цаг агаар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

📌 “Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2026 оны 05-р сарын 22,23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө🇲🇳
🎓 Хөтөлбөрт улс орон даяарх 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 126 сурагч сонгон шалгарсан юм.
Уг хөтөлбөрт Баянгол дүүргээс:
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Анар
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ангараг
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намуундарь
- НЕБ-ын 93-р сургуулийн 11-р ангийн сурагч Н.Жаргалан
- НЕБ-ын Оюуны тулга сургуулийн 12-р ангийн Х.Нандинхишиг
- НЕБ-ын ЭӨС-сургуулийн 11-р ангийн Т.Цэндхорол
нар амжилттай оролцлоо
2026/05/25
2026/05/25

🏟️  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, нийгэмшүүлэх, спортоор дамжуулан тэдэнд урам зориг өгөх зорилготой спорт наадам зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон тусгай хэрэгцээт боловсрол олгодог 🏫 70 дугаар сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бие махбод болон танин мэдэхүйн өвөрмөц онцлогоос шалтгаалан орон зайн баримжаа алдагдах, орчиндоо дасан зохицох чадвар сулрах, анхаарал төвлөрөлт сарних зэрэг бэрхшээлүүд нийтлэг ажиглагддаг тул энэхүү 💫 наадам нь зөвхөн тэмцээн уралдаан гэхээсээ илүү сэргээн засах, сэтгэл зүйн өндөр ач холбогдолтой ажил болж юм.
Спорт наадмыг хүүхдүүдийн хөдөлгөөний дутагдлыг нөхөх, зай ба хүчийг хэмжиж сургах, мэдрэмжийг сайжруулахад чиглэсэн ⛳️ спортын зургаан үндсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд тамирчин хүүхдүүд өөрсдийн хариу үйлдлийн хурд, анхаарал төвлөрөлт, тэвчээр хатуужлаа сорин өрсөлдөв.
Тэмцээний явцад хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ баг болон хамтран ажилласнаар тусгаарлагдмал байдлаа даван туулж, нийгэмших, өөртөө итгэх итгэлээ сэргээх бодит боломж бүрдсэн юм. Тэмцээн тус бүрд авьяас чадвар, хурд хүчээрээ тэргүүлж, эхний гурван байр 🏅 эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулав
2026/05/22

🤝 Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтыг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Вербист”, “Манаа” асрамж халамжийн төвүүдийн 24 ажилтан, албан хаагчдад амжилттай зохион байгуулж, гэрчилгээ гардууллаа. 📜✨
📚 Тус сургалтаар оролцогчид:
🔹 Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох
🔹 Элэгсэг, дотно харилцааг бий болгох
🔹 Удирдан чиглүүлж, аливааг ойлгуулан хүмүүжүүлэх
🔹 Холын зорилгоо тодорхойлж, хүүхдийн эрхийг хүндэтгэх
🔹 Хүүхдийн эрүүл хөгжлийг дэмжих, хүчирхийллээс хамгаалах
🔹 Сургалт, хүмүүжлийн ажилдаа хүүхдийн эрхийг хангах арга барилд суралцлаа 🌱💙
👩‍🏫 Сургалтад “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтын чиглүүлэгч багш:
▪️ Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхцэцэг
▪️ “Вербист” асрамжийн төвийн нийгмийн ажилтан Е.Хундыз
▪️ “Манаа” асрамжийн төвийн нийгмийн ажилтан Г.Ариунзаяа нар хамтран зохион байгууллаа
2026/05/15

1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоог байгуулж эхэлсэн үед боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хүмүүжилд онцгой анхаарал хандуулж байв. Энэ үед хүүхдүүдийг эх оронч, боловсролтой, хөдөлмөрч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тусгай байгууллага байгуулах шаардлага гарчээ.
Иймээс 1925 оны 5 сарын 8-нд анхны хүүхдийн байгууллага болох “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулагдсан байна. Энэ байгууллага нь тухайн үеийн хүүхэд багачуудыг:
* бичиг үсэг сурах,
* эв нэгдэлтэй байх,
* хөдөлмөрт дуртай болох,
* эх орноо хайрлах,
* сахилга баттай хүмүүжихэд чиглүүлдэг байжээ.
Энэ өдрийг Монголын хүүхдийн байгууллагын үүсэл хөгжлийн эхлэл хэмээн үздэг бөгөөд жил бүр хүүхэд, өсвөр үеийн байгууллагууд түүхээ дурсаж, олон арга хэмжээ зохион байгуулдаг.
“Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нь дараа нь:
* Пионерын байгууллага,
* Монголын Хүүхдийн байгууллага,
* өнөөгийн хүүхэд, залуучуудын хөдөлгөөнүүд болон өргөжин хөгжсөн түүхтэй.
Өнөөдөр энэхүү түүхт өдрийг тохиолдуулан хүндэтгэл, дурсгал, талархлын илэрхийлэл болгон цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд, багачууд билээ. Хүүхэд бүр аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн та бүхэндээ Монгол улсад хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 101 жилийн түүхт ойн өдрийн мэндийн хүргэе💐
2026/05/13
✨ Хүүхдийн ирээдүйд хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт бол таны чин сэтгэлийн анхаарал юм.
Өдөр бүр дор хаяж 15–20 минутыг утсаа хойш тавьж, үр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцан,
тэдний ертөнцийг сонсох цаг гаргаарай. 🫰
🏠 Аз жаргалтай гэр бүлд хүүхэд
хамгийн тайван, өөртөө итгэлтэй өсдөг.
Тус уриалгад Баянгол дүүргийн 12-р хорооны оршин суугч Тэгшзаяа, хэсгийн ахлагч Ө.Загдсүрэн нарын гэр бүл нэгдэж,
нийт хөршүүддээ аз жаргал, амар амгаланг хүсэн мэндчилж байна. ✨
2026/05/13

Зөвлөмж зөвлөгөө

2025/09/29
2025/09/18
1.	Хүүхдийн тусламжийн утас 108 тусгай дугаараас дуудлага мэдээлэл хүлээн авах, шилжүүлэх,шийдвэрлэх, хариу үйлчилгээ үзүүлэх,
2.	Хүчирхийлэлд өртсөн, өртөх эрсдэлтэй хүүхдийн аюулгүй байдлыг хангах, түр хамгаалан байршуулах, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах,
3.	Гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх,
4.	Сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг тогтмол, үнэ төлбөргүй үзүүлэх,
5.	Хүчирхийлэлд өртсөн болон өртөх магадлалтай  хүүхдийг илрүүлэх, нийгэмшүүлэх урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах,
6.	Аливаа хорт зуршлын хор уршиг, сөрөг нөлөө, үе тэнгийн дээрэлхэл, цахим гэмт хэргийн хаохирогч болохоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чиглэлээр сургалт нөлөөллийн ажлыг тогмтол зохион байгуулах,
7.	Хүүхдийн эрхийг нийгмийн бүхий л хүрээнд хангах, хяналт шалгалт хийх,
8.	Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ тасралтгүй үзүүлэх,
9.	Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд шийтгэл оногдуулах,
10.	Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх,
11.	Асрамж халамжийн төвөөс үрчлэгдэх хүүхдийн судалгааг нэгтгэх, үрчлэн авах гэр бүлийн холбогдох материалыг бүрдүүлэн авах,
12.	Гэмт хэрэгт холбогдсон, хохирсон, гэрч хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр шалган шийдврэлэх, шүүн таслах ажиллагааны явцад оролцох,
13.	Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжих, арга зүйгээр хангах,
14.	Хүүхдийг хөгжлийн үйлчилгээнд холбон зуучлах,
15.	Зорилтот өрхийн хүүхдийг Зуслангийн хөгжлийн үйлчилгээнд хамруулах
16.	Гэр бүлийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах,
17.	Гэр бүлийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион байгуулах,
18.	Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд  зохион байгуулах,
19.	Хороодын хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, арга зүйгээр ханган ажиллах,
20.	Зорилтот өрх, хүүхдэд эргэн хяналт тавих, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх,
21.	Гэр бүлийн үнэ цэнэ, хариуцлагатай, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, зөвлөмж өгөх сургалт зохион байгуулах,
22.	Нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, ажил, амьдралдаа бодитой амжилт гаргасан гэр бүлийн туршлагыг алдаршуулах, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулна.
23.	“Угийн бичиг” хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах,
24.	“Хүүхэд , гэр бүлд  ээлтэй" аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах,
25.	Архины хамааралтай иргэдийн зан үйлийг засах сургалтыг мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах
26.	Хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавих, санхүүжилт олгох,
27.	Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд хяналт тавих,
28.	Гэр бүл цуцлалтын үед хүүхдийн асран хамгаалалтын маргаантай иргэний хэрэгт шүүхийн захирамжийн дагуу шинжээчээр оролцох,
2024/09/27

Агентлагын мэдээ

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 55
ЭНЭ 7 ХОНОГ 160
ЭНЭ САР 160
НИЙТ 24228

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 34-р хороо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байр, 2 давхар

Холбоо барих:
Утас: 70007292
Цахим шуудан: bayangol@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.